Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн “Аами Таами” тасаг нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 43 дугаар тогтоол, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/109 дугаар тушаалаар эцэг эх, асран хамгаалагчгүй буюу эцэг эх асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн асрамжийн төвд амьдарч байгаа болон хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд хамгаалагдаж байгаа, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тодорхойгүй, 3-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны сэргээн засах тусламж, үйлчилгээг 21 хоногоос 1 жилийн хугацаатай үзүүлдэг.
Тасаг нийт 50 ортойгоор 2020 оны 5 дугаар сарын 21-нээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Тасгийн хамт олон: