Тус төвийн мэргэжлийн баг хамт олон улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч сэргээн засахын цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Манай багт хүүхэд, хүүхдийн мэдрэл, сэргээн засах, нүд ба хараа хамгаалах, чих хамар хоолой ба сонсгол, дүрс оношилгоо, лаборатори, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч, сэргээн засахын сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, тусгай хэрэгцээт боловсролын багш, хоол зүйч, туслах хэрэгслийн ажилтнууд нар ажиллаж байна.