Үйл ажиллагааны ил тод байдал

Үйл ажиллагааны ил тод байдал

Тус төвийн мэргэжлийн баг хамт олон улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч сэргээн засахын цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Манай багт хүүхэд, хүүхдийн мэдрэл, сэргээн засах, нүд ба хараа хамгаалах, чих хамар хоолой ба сонсгол, дүрс оношилгоо, лаборатори, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч, сэргээн засахын сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, тусгай хэрэгцээт боловсролын багш, хоол зүйч, туслах хэрэгслийн ажилтнууд нар ажиллаж байна.

Алсын хараа:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишигт хүргэсэн, үндэсний хэмжээний мэргэжил арга зүйн төв болно.

Эрхэм зорилго:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэх;
  • Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдэд урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх;
  • Хүүхдийн сэргээн засах чиглэлээр төгсөлтийн дараахь сургалт эрхлэн явуулж, салбарын тэргүүлэх эмч, мэргэжилтэнг бэлтгэх, эрдэм судлалын ажлыг дэмжих, өргөжүүлэх;
  • Бусад байгууллагад мэргэжил, арга зүйн лавлагаа тусламж үзүүлэх;
  • Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулан эцэг эх, гэр бүл, мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирох туслах хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангах, үйлдвэрлэх;
  • Хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
Холбогдох ажилтан

Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан: П.Буянжаргал

Утасны дугаар:
70188969, 70188919

Ажлын цаг:
Даваа – Баасан 08:30-17:00.

Хууль тогтоомж, дүрэм, журам

Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар

Төсөв, санхүү
Санал гомдол