3

Хөгжмийн аялгуу, төрөл бүрийн хөгжмийн зэмсэгүүд, бүжиг, дуугаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бие бялдар болон сэтгэл зүйн эмгэг бэрхшээлийг эмчилэх хөтөлбөр юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ихэнхдээ бүлгийн сургалтын хэлбэрээр  зохион байгуулдаг бөгөөд энэ нь хүүхдийн бусадтай харилцах чадварыг хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.

 

    Ямар хүүхэд хамрагдах боломжтой вэ?

Хөтөлбөрийн зорих үр дүн

Тогтвортой сууж чадахгүй байгаа хүүхэд Бүлгийн хөгжим заслын үр дүнд тогтвортой сууж чаддаг болно
Өөрийн бодсоны дагуу өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хүүхэд Хамтдаа бага ч гэсэн дуулж.хөгжимдэх сонирхолтой болно.
Хэт туйлшрах зан үйлээс болж идэвх сул байгаа хүүхэд Хэт туйлшрах зан үйл нь багасч бусад хүүхдүүдтэй харилцаж, нийгэмшинэ.
Тархины гэмтлээс үүдэлтэй гар болон биеэ удирдах үйлдэлд нь саад учирсан хүүхэд Тодорхой хугацааны дараа гар биеэ захирч сурна
Хүнтэй харилцах дургүй байгаа хүүхэд Хөгжим заслын хөтөлбөрөөр дамжуулан найзтай болно

 

Хөгжим заслын зорих үр дүн:

  • Амьдралын хэмнэл сайжирна.
  • Бусадтай харилцах хүсэл тэмүүллийг өдөөж өгнө.
  • Өөрийгөө илэрхийлэх ур чадварт суралцана.
  • Нийгэмшлийг төлөвшүүлнэ.
  • Хөгжмөөр дамжуулан урт хугацааны ой тогтоолтыг дэмжинэ.
  • Маргаашийн хүсэл тэмүүлэлд хөтөлнө.

Хүүхдийн стресс багасна.