Нийгмийн хөгжлийн үйлчилгээ

aaaaaaa

Боловсролыг дэмжих үйлчилгээ

            Хүүхдийн хөгжлийн сорил, бодит байдлын үнэлгээг бага насны ба сургуулийн насны ангиллаар хийж, хөгжлийн хөтөлбөрт хамруулна.Хөгжлийн хөтөлбөрийг тусгай хэрэгцээт боловсролын багш нар хүүхдийн нас, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, онцлогт тохируулж, эцэг, эх, асран хамгаалагчийн саналыг тусган ганцаарчилсан ба бүлгийн хэлбэрээр хэрэгжүүлнэ. Хүүхдэд амьдралын дадал эзэмшүүлэх, бие даах өдөр тутмын ба нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх, хэл яриа харилцааг сайжруулах, нийгэмшихүйн чадвар эзэмшүүлэх, танин мэдэхүй, хөдөлгөөнийг дэмжих, урлал бүтээл ба хөгжим, спортоор дамжуулан засал хийх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Хүүхдийн хөгжлийн үнэлгээ гэж юу вэ ?

Хүүхдийн хөгжил наснаасаа хамаарч өөр өөр байдаг. Заримдаа хэл ярианы хөгжил хоцорсон эсвэл гарын жижиг булчингийн хөгжил сул байх тохиолдол бий. Үүнийг хүүхдийн хөгжлийн мэргэшсэн багш нар ҮНЭЛГЭЭ хийж нээн илрүүлдэг. Ингэснээр хүүхдийн одоогийн байгаа бодит чадварт үндэслэн хүүхэд хөгжүүлэх дэмжлэг үзүүлэх боломжтой болдог.

Үнэлгээ хийхдээ хүүхдийн сонирхлыг татах тоглоомын арга, бие даан даалгавар гүйцэтгэх арга, хүүхдийн оюун ухаан, түүнийг эзэмшиж буй үйлийн харилцааг ажиглах зэрэг аргуудыг ашиглан хөгжлийн түвшинг тодорхойлдог.

Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдийн хөгжлийн зөвлөгөө өгч хэрхэн хөгжүүлэх арга барилыг санал болгоно.

“ТАНИН МЭДЭХҮЙ” ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн зорилго:

Хүрээлэн буй орчны бодит юмсыг хүүхэд бүрийн хөгжлийн онцлогт тохируулан энгийн аргаар таниулахыг зорих бөгөөд хүүхдийн хийж бүтээх, зурах, дүрслэх үйлээр дамжуулан аливаа зүйлийн мөн чанар, хэлбэр хэмжээ, шинж чанарыг таниулах ба бусдыг ойлгож хариу илэрхийлэх чадварыг нь ганцаарчилсан болон бүлгийн сургалтын хэлбэрээр хөгжүүлнэ.

Хөтөлбөрийн онцлог:

Танин мэдэхүй хөтөлбөр нь хүүхдийн сэргэлэн цовоо байдлыг дэмжих, сонирхолтой байх хөтөлбөрийг бэлддэгээрээ онцлог юм. Жишээлбэл: Бөмбөгөөр тоглохыг заах, шоо дүрсээр тоо заах гэх мэт. Хөтөлбөрийг зохион байгуулахдаа дараах тусгай хэрэгцээт боловсролын арга зүйг ашигладаг.

  • Тоглоомын арга
  • Урамшуулан дэмжих арга
  • Бие даан гүйцэтгүүлэхдээ багштай хамт хийх зэрэг хүүхдийн хариу үйлдлийг багш дэмжих арга барилаар сургалтын үйл ажиллагааг удирддаг.

Зорих үр дүн:

Танин мэдэхүйн чадварыг хөгжүүлэхийн тулд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар эцэг эх, асран хамгаалагчийг чадавхжуулах, арга барилд сургах, чиглүүлэх ба оролцоог нэмэгдүүлнэ.