Тус төвийн мэргэжлийн баг хамт олон улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч сэргээн засахын цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай багт хүүхэд, хүүхдийн мэдрэл, сэргээн засах, нүд ба хараа хамгаалах, чих хамар хоолой ба сонсгол, дүрс оношилгоо, лаборатори, шүд зэрэг нарийн мэргэжлийн эмч, сэргээн засахын сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, тусгай хэрэгцээт боловсролын багш, хоол зүйч, туслах хэрэгслийн ажилтнууд нар ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг олон улсын жишигт хүргэсэн, үндэсний хэмжээний мэргэжил арга зүйн төв болно.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэхэд оршино.
Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан: П.Буянжаргал
Утасны дугаар: 70188969, 70188919
Ажлын цаг: Даваа – Баасан 08:30-17:00.
Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар
Δ