АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР “БИДНИЙ ЕРТӨНЦ ОЛОН ӨНГӨТЭЙ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аутизмыг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан ХБХСЗХТ-өөр үйлчлүүлж буй хүүхэд, эцэг эхчүүдийн дунд “Бидний ертөнц олон өнгөтэй” өдөрлөгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв official Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн эцэг эхчүүдийг “Art therapy” үйлчилгээнд хамруулсан ба хүүхдүүдийг хөгжүүлэх хөтөлбөрийн бүлгийн хичээлд оролцуулж, АХЭ-тэй хүүхдийг ойлгох, таних, тэднийг дэмжих хөгжүүлэхэд дэмжлэг болох зорилгоор таних тэмдгийг үйлчлүүлэгч хүүхдүүдэд бэлэглэсэн бол төвийн нийт ажилтан албан хаагчдад үнэлгээний мэргэжилтэн Г.Нямпагма “Аутизмын хүрээний эмгэг” сургалтыг хийлээ.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве (Atul Malhari Gotsurve), Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-н дарга П.Өлзийнаран уг өдөрлөгийг зохион байгуулахад гүн туслалцаа дэмжлэгийг үзүүлсэнд талархал илэрхийлье!
Энэхүү өдөрлөгт “Хайр олон өнгөтэй” сэтгэлийн үгээ хуваалцах аяныг хэрэгжүүлсэн ба урмын үгээ харамгүй хайрласан үйлчлүүлэгч эцэг эх, асран хамгаалагч, ажилтан албан хаагчдад талархал илэрхийлье
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн хамтрагч байгууллага нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийлье.
“ХАЙР ОЛОН ӨНГӨТЭЙ! БИДНИЙ ЕРТӨНЦ ОЛОН ӨНГӨТЭЙ!”