Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх нь өдөр тутмынхаа амьдрал, үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг тусламжтайгаар оролцдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие даан гар нүүрээ угааж арчих, хооллож ундлах, эд зүйлээ хураах зэрэг өөртөө үйлчлэх энгийн дадал чадвар эзэмшиж, өдөр тутмынхаа амьдралд дадаж хэвшүүлэх нь энэ хичээлийн гол зорилго юм.
Хүүхдүүдэд бие даан өөртөө үйлчлэх энгийн чадвар эзэмшүүлээгүйгээс байнга хүний оролцоо, тусламжтайгаар энгийн үйлдлийг гүйцэтгэх шаардлагатай болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөтөлбөрт тусгасан чадваруудыг эзэмшүүлэх шаардлагагүй ба тэдний хөгжлийн онцлог хэрэгцээнд тохирсон чадвар эзэмшүүлэх нь чухал юм.