Хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, бэрхшээлийн төрөл, гэр бүлийн орчин, нийгмийн харилцааны байдал зэрэгт мэдээлэл цуглуулан тухайн хүүхдийн бодит чадварыг илрүүлэх зорилтой. Хүүхэд бүрийн бодит байдлыг тогтоон, тохирсон дэмжлэг үзүүлж, суралцах, хөгжих хэрэгцээг хангах, хөгжлийн хоцрогдол үүсэхээс сэргийлэх, үүссэн хоцрогдлыг арилгах, эцэг эх асран хамгаалалгчдад хүүхдийн хөгжлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөд чухал ач холбогдолтой.
