БДБ үнэлгээ

БДБ үнэлгээ

Бага дунд боловсролын үнэлгээ нь 6-17 настай хүүхдэд батлагдсан заавар, журмын дагуу ажиглалт тандалт, хөгжлийн үнэлгээг хийж, бодит чадварыг үнэлдэг ба хүүхдийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Хүүхдийн бодит чадварыг үнэлснээр хүүхдийн хөгжлийн онцлог, суралцах арга барил, танин мэдэхүй, нийгэмшихүй, бие бялдрын хөгжлийн талаар эцэг эх, асран хамгаалагчдад энгийн, ойлгомжтой зөвлөгөөг өгөх ба хөгжлийн хэрэгцээг эцэг эхэд таниулснаар хөгжлийн үе шат сайжрахад чухал нөлөөг үзүүлдэг. 

  • Нас:2-3 нас
  • Багтаамж: 14 хүүхэд
  • Хугацаа: 9:00-11:00
БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭ

ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

Хүүхдэд: 

• Хүүхдийн хөгжлийн түвшин, чадваруудыг илрүүлж, аль хөгжлийн айд хоцрогдол, давуу тал байгааг тодорхойлж, ахиц гарна. 

• Хүүхэд өөрийн давуу болон сул талыг ойлгож, сурах, хөгжих урам зориг, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. 

• Хүүхдийн суралцах хэв маяг, танин мэдэхүйн онцлогийг мэдсэнээр эцэг эх нь хүүхдийнхээ онцлогт тохирсон арга барилаар ажиллах арга барилтай болно. 

Гэр бүлд: 

• Эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ зан үйл, сэтгэл хөдлөлийн цаадах шалтгааныг ойлгоно. 

• Хүүхдийн хөгжлийг мэргэжлийн үнэлгээгээр тодорхой болгосноор эцэг эх, асран хамгаалагчийн санаа зовнил буурна. 

• Хүүхдийнхээ хөгжлийг гэрийн нөхцөлд хэрхэн дэмжих талаар мэдээлэлтэй болно.