Портеж үнэлгээ

Портеж үнэлгээ

Портеж хөтөлбөр нь эцэг эх, гэр бүлийнхний өдөр тутмын амьдралд нь дэмжлэг үзүүлэхдээ хэрэглээний зан үйлийн дүн шинжилгээний зарчмыг баримталдгаараа онцлогтой. Түүнчлэн хүүхэд нэг бүрийн хөгжлийн түвшин, амьдарч буй орчныг үнэлж, сонгосон үйлдлийн зорилтод тулгуурлан дэмжлэгийн төлөвлөгөө боловсруулан, үйлдлийн зорилтыг биелүүлэхийг зорилгоор ажиглалт хийж, тэмдэглэл хөтлөн, дэмжлэг үзүүлдэг, баримт нотолгоонд суурилсан аргаар хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.  Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн хөгжүүлэх зорилготой тус хөтөлбөр нь дараах гурван ач холбогдолтой. 

  • Нас:2-3 нас
  • Багтаамж: 14 хүүхэд
  • Хугацаа: 9:00-11:00
ПОРТЕЖ ХӨТӨЛБӨР

ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

Хүүхдэд: 

·  Хөгжлийн ай тус бүрээр хүүхдэд ахиц гарна.

·  Сурах чадвар сайжирч, сурлагын дүнд ахиц гарна.

·  Боловсролын тусгай үйлчилгээний хэрэгцээ багасна.

·  Хөгжлийн ерөнхий чадвар алдагдал үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Гэр бүлд: 

·  Өөрсдийн болон хүүхдийнхээ талаар эерэг хандлагатай болно.

·  Эцэг эхийн хүүхдийнхээ өсөлт, хөгжлийг дэмжих чадвар сайжирдаг.

·  Эцэг эх, гэр бүлийн сэтгэл зовнил стресс багасдаг.

·  Хүүхдийн өсөлт хөгжилтэй холбоотой мэдээллийг авдаг.

·  Cэтгэл зүйн дэмжлэг авдаг.