Хүүхдийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх, аюулгүй байдал, сайн сайхныг сахин ажилладаг мэргэжилтэн юм. Хүүхдийн нөхцөл байдлыг үнэлж анхан шатны бүртгэлд бүртгэж тоон судалгаа гарган ажилладаг ба хүүхэд сэтгэл санааны болон бие мах бодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, хамгааллын үйлчилгээ үзүүлж, холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэмших үйл явцыг дэмжих, хүүхдийн эрх, оролцоог хангах, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдэд тулгарч буй нийгмийн болон сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах мөн бусад мэргэжлийн багтай (сэтгэлзүйч, багш, эмч, нийгмийн ажилтан) уялдаа холбоотой ажилладаг.
