Хүүхдийн нийгмийн ажилтны тусламж

Хүүхдийн нийгмийн ажилтны тусламж

Хүүхдийн нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх, аюулгүй байдал, сайн сайхныг сахин ажилладаг мэргэжилтэн юм. Хүүхдийн нөхцөл байдлыг үнэлж анхан шатны бүртгэлд бүртгэж тоон судалгаа гарган ажилладаг ба хүүхэд сэтгэл санааны болон бие мах бодын хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, хамгааллын үйлчилгээ үзүүлж, холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгэмших үйл явцыг дэмжих, хүүхдийн эрх, оролцоог хангах, эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдэд тулгарч буй нийгмийн болон сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд туслах мөн бусад мэргэжлийн багтай (сэтгэлзүйч, багш, эмч, нийгмийн ажилтан) уялдаа холбоотой ажилладаг.

  • Нас:2-3 нас
  • Багтаамж: 14 хүүхэд
  • Хугацаа: 9:00-11:00
ХҮҮХДИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ТУСЛАМЖ

ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

·  Хүүхдийн хөгжлийн онцлог, нийгмийн орчин, гэр бүлийн нөхцөл байдлыг судалснаар хүүхдэд ямар төрлийн дэмжлэг, үйлчилгээ шаардлагатай байгааг илрүүлж, эцэг эх, асран хамгаалагчдад тохирсон зөвлөгөө өгч,  дэмжлэгийг нэмэгдүүлнэ. 

· Хүүхдийн эрх, оролцоог хангаснаар хүүхэд ялгаварлан гадуурхагдах, хүчирхийлэл, үл хайхрах зэргээс хамгаалагдах, хүүхэд өөрийн асуудалд санал бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад оролцох чадварт суралцах мөн хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх, боловсролын үйлчилгээнээс хоцрох зэрэг эрсдлүүд буурна.