Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө нь ганц хүний бус гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн харилцааны зөрчилдөөн, эцэг эх ба хүүхдийн хоорондын зөрчил, хүмүүжлийн онцлог, хосуудын итгэлцлийн асуудал зэрэг дээр ажилладагаараа онцлог. Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөөгөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлийн онцлог болон хүүхдийн сэтгэл зүйн онцлог хэрэгцээг гэр бүлд ойлгуулах, гэр бүлийн сэтгэл зүйн хэрэгцээг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
