Спорт заслын хөтөлбөр

Спорт заслын хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дасгал, хөдөлгөөнөөр хичээллүүлж саажилтыг багасгах, Аутизмын хүрээний бэрхшээлтэй хүүхдүүдийн нийтлэг долоон шинж байдалд тулгуурлан биеийн тамир, заслыг анагаах ухааны эмчилгээтэй хослуулан хийж бие даах, нийгмийн амьдралд оролцох нөхцөлийг бүрдүүлэх. 


  • Нас:2-17 нас
  • Багтаамж: Ганцаарчилсан • Хэсгээр • Бүлгээр хүүхэд
  • Хугацаа: 30 хүртэлх минут
Спорт засал

ХҮРЭХ ҮР ДҮН

  • Хүүхдийн бие бялдар, оюун ухааны болоод нийгмийн харилцаад тохирох дасгал хөдөлгөөнийг тоглоомын аргаар өгөх, бэрхшээлийн байдалд нийцүүлэн спортын төрлүүдийн анхан шатны суурь аргачлалуудаар хөгжүүлэх.
  •  Гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч нарыг сургалтын үйл явц, зарим арга хэмжээнд оролцуулснаар тухайн хүүхдийн бэрхшээлийн тухай ойлголт, ажиллах чадварт сургах мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх. 
  • Хүүхдийн биеийн ерөнхий хөгжлийн суурь дасгал, хөдөлгөөн болон хараа, орон зайн баримжаа олгох, тэнцвэр хөгжүүлэхэд чиглэсэн даалгавар өгч анхаарал төвлөрөлтийг сайжруулж, команд биелүүлж сургах. 
  •  Бэрхшээлийн онцлогт тохирсон эмчилгээний биеийн тамирын дасгал хөдөлгөөн өгч үр дүнг тооцон судалгаа, шинжилгээ хийх. 
  • Төвийн дэргэд ХБХ-ийн Пара, Диф, Тусгай, зэрэг спортын төрлүүдээр баг бүрдүүлж өсвөр үеийн тэмцээн уралдаанд оролцуулах, СӨБ, ЕБС- ийн сургуулиудад арга зүйн зөвлөгөө өгч ажиллах.


Б.Батдорж
тусгай хэрэгцээт боловсролын багш
Б.Сансартуяа
Тусгай хэрэгцээт боловсролын багш