Хөгжим заслын хөтөлбөр

Хөгжим заслын хөтөлбөр

Бага насны хүүхэд хэл ярианаас гадна нүүр царайны хувирал, хөдөлгөөн, тоглох, зурах, дуулах, бүжиглэх зэрэг үйлээр өөрийгөө илэрхийлдэг. Хөгжмийн аялгуу болон хэмнэлийг сонсоод хүүхдийн сэтгэл сэргэж, жижиг булчин хөгжиж, энгийн хөгжмийн зэмсгээр тоглоход нүдний хараа болон гар, хурууны хөдөлгөөний зохицуулалт сайжирна. Мөн дууны утга үг, аяыг сонсох, сурах явцад хүүхдийн ой тогтоолт, сэтгэн бодох чадвар хөгждөг. Зэрэг дуулж, зэрэг хөгжимдөх, зэрэг дуусгах болон жүжиглэх үед хамтран хийж, хөгжмийн зэмсгээ хуваалцах зэргээр багшийн заавар дохио болох командын дагуу дүрэм журмыг дагана.

  • Нас:2-17 нас
  • Багтаамж: Ганцаарчилсан • Хэсгээр • Бүлгээр хүүхэд
  • Хугацаа: 30 хүртлэх минут
Хөгжим засал

ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

  • Бүлгийн хөгжим заслын үр дүнд сандал дээр тогтвортой сууж чаддаг болно. 
  • Хүүхдүүдтэй хамтдаа дуулж, бүжиглэж, хөгжмөөр тоглох сонирхолтой болно. 
  • Хөгжмийн аялгуу хэмнэлийг мэдэрч дуулж, хөгжимдөж, бүжиглэж чаддаг болно. 
  • Хэт туйлшрах зан үйл нь багасаж бусад хүүхдүүдтэй харилцан,нийгэмших байдал нь сайжирна. Тодорхой хугацааны дараа гар, биеэ захирч сурна. 
  • Найз нөхөдтэй болно.
Ж.Нарангэрэл
Тусгай хэрэгцээт боловсролын багш