Бага насны болон ялгаатай хэрэгцээт хүүхэд хэл ярианаас гадна нүдний хөдөлгөөн, нүүр хувирал, ямар нэгэн хөдөлгөөнөөр дохих, зангах, тоглох, зурах, шулганах, дуурайх, хөдлөх зэрэг үйлээр өөрийгөө илэрхийлдэг. Танин мэдэхүйн чадвар ганц нэг үйлээр хязгаарлагдах зүйл биш. Маш өргөн агуулгатай байдаг учир хүүхэд энгийн дадлыг зөвөөр ойлгосноор цаашдын танин мэдэхүйн чадвар хөгжинө. Энгийн командыг зөвөөр ойлгодог болохоос эхэлнэ “аваарай, өгөөрэй, хүрч болох зүйлс болохгүй зүйлс, ямар, юу, хаана, хэзээ,” зэрэг олон асуултад хариулт авах, өгөх чадамжийг дэмжин хөгжүүлэх нь танин мэдэхүйн өргөн, олон талт мэдээллийг хүлээн авах, мэдээллийг ойлгож боловсруулж хариу үйлдэл үзүүлдэг болж, хүүхдийн танин мэдэхүйн чадвар өдөр тутамдаа хөгжүүлэх зорилтод үйлийг хөтөлбөрийн дагуу хийснээр хөгжүүлэх боломжтой болно.