Хэл ярианы согог нь өөрөө аяндаа засарч арилахгүй тогтонги шинжтэй байдаг. Энэ нь хүүхдийн авиан хүртэхүй гажиж, хэл ярианы хөгжлийн сааталд хүргэснээр бичгийн болон уншихын гажиг үүсэх, цаашилбал танин мэдэхүй үйл ажиллагааны хөгжил саатан, харилцаа хязгаарлагдан ерөнхий хөгжил хоцрогдоход хүргэдэг. Хэл яриагаар дамжин сургалт явагддаг тул хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн бэрхшээлээс болж хичээлд хандах хандлага буурч, сурлагын чанар нь муудахаас гадна бусдад өөрийгөө илэрхийлэх нийгмийн харилцаанд орох нь багасдаг. Иймээс хүүхдийн хэл ярианы согогийг аль болох эрт илрүүлэн хэл заслын хичээлд хамруулах нь зүйтэй. Хүүхдэд хэл ярианы дараах бэрхшээлүүд илэрдэг. Үүнд:
- Дислалия ( авиан дуудлагын гажиг )
- Алалия ( ярих чадвар алдагдах )
- Заикание ( ээрэх, гацах )
- Дислексия ( унших бэрхшээл )
- Дисграфия ( бичих бэрхшээл )
- Ринолалия ( гунших )
- Дизартрия ( дультраатах )
- Хэл ярианы дутуу хөгжил