Амьдралын дадалын хөтөлбөр

Амьдралын дадалын хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ихэнх нь өдөр тутмынхаа амьдрал, үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэг тусламжтайгаар оролцдог. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие даан гар нүүрээ угааж арчих, хооллож ундлах, эд зүйлээ хураах зэрэг өөртөө үйлчлэх энгийн дадал чадвар эзэмшиж, өдөр тутмынхаа амьдралд дадаж хэвшүүлэх нь энэ хичээлийн гол зорилго юм. 

Хүүхдүүдэд бие даан өөртөө үйлчлэх энгийн чадвар эзэмшүүлээгүйгээс байнга хүний оролцоо, тусламжтайгаар энгийн үйлдлийг гүйцэтгэх шаардлагатай болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрийг хөтөлбөрт тусгасан чадваруудыг эзэмшүүлэх шаардлагагүй ба тэдний хөгжлийн онцлог хэрэгцээнд тохирсон чадвар эзэмшүүлэх нь чухал юм. 

  • Нас:2-17 нас
  • Багтаамж: Ганцаарчилсан • Хэсгээр • Бүлгээр хүүхэд
  • Хугацаа: 30 хүртлэх минут
Амьдралын дадалын хөтөлбөр

ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХ ВЭ?

  • Өөрөө бие даан хооллож чаддаг болно.
  • Бие дааж болон бусдын дэмжлэгтэйгээр хувцасаа тайлж, өмсөх дадалд суралцаж, гүйцэтгэх чадвар сайжирна.
  • Бусдын дэмжлэггүйгээр өдөр тутамдаа хувийн ариун цэврийг сахиж сурна.
  • Өөрийн чадамжид тохирсон гэрийн ажил хийж, гэрийнхэндээ тусалдаг болно.
  • Аюултай зүйлийг ялган таньж болгоомжилж сурна.
  • Өөрт хэрэгцээтэй зүйлийг бусдын тусламжгүй, бие даан тооцоолол хийн худалдан авч чаддаг болно.


Б.Сүнжидмаа
Тусгай хэрэгцээт боловсролын багш
Ц.Солонго
Тусгай хэрэгцээт боловсролын багш